Монгол улсын аварга шалгаруулах чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн тэмцээнийг угтаж УАШТ-ний сонирхолтой статисик мэдээллийг цувралаар хүргэж байна.
Олимп, тив, дэлхийн өндөр амжилт үзүүлсэн аваргуудад босго өндөртэй УАШТ
ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин М.Хойлогдорж, гавьяат тамирчин Б.Наранбаатар, “Тегеран-1973” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин О.Энхтайван хоёр, “Софи-1971” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Жамсран, “Будапешт-1985” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Лу.Энхбаяр, 2002 оны Дэлхийн цомын хүрэл медальт, 2001 оны Азийн аварга, гавьяат тамирчин Г.Өсөхбаяр тус бүр ердөө нэг удаа Монгол улсын аварга болсон байдаг. Хамгийн сонирхолтой нь “Лас-Вегас-2015” ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин хараахан түрүүлж амжаагүй яваа.
Улсын аварга шалгаруулах тэмцээнд хамгийн ахмад аваргаар хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнх (38 нас), хамгийн залуу аваргаар ОУХМ Д.Гомбодорж (18 нас) нар тодорч байв.
2011 оны насанд хүрэгчдийн УАШТ-д “Монголиа Опен” ОУТ-тэй хамтатган нээлттэй хэлбэрээр зохион байгуулахад ганцхан 84кг жинд гадны бөхөд (олимп, ДАШТ-ий хүрэл медальт Альберт Саритов) түрүүгээ алдсан юм.