Чөлөөт бөхийн “Baikal Open” олон улсын тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Өчигдөр барилдсан манай бөхчүүдээс дараах бөхчүүд финалд шалгарлаа:
- Эрэгтэйчүүдийн 61кг жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга
- 125кг жинд 2014 оны Азийн аварга ОУХМП.Хүдэрбулга
- Эмэгтэйчүүдийн 53кг жинд “Ташкент-2014” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа
- 62кг жинд өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга ОУХМ Ө.Пүрэвсүрэн
- 76кг жинд ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, спортын мастер Г.Ариунжаргал нар алтан медалийн төлөө барилдана.
Тэмцээний эхний өдөр манай зургаан бөх шигшээд шалгарсан бол өчигдөр дахин зургаан бөх финалдав.
Эрэгтэйчүүдийн 70 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн, 92 кг-д спортын мастер М.Цогтгэрэл, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 62 кг-д “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, спортын мастер Д.Түмэнхүслэн, 76 кг-д “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга ОУХМ Г.Наранчимэг, спортын мастер Н.Загардулам нар өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдахаар болсон юм.
ТАВДУГААР САРЫН 19 (НЯМ ГАРИГ)
11:00-15:00 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн дагах барилдаан
15:30-18:00 - Эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн шигшээ барилдаан
ehleegui bgam uu