Чөлөөт бөхийн жил бүр уламжлалт "Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн" тавдугаар сарын 17-19-ний өдрүүдэд ОХУ-ын Улаан-Үд хотын спорт цогцолборт болно.
Тус тэмцээн энэ жилээс нэрээ өөрчлөн “Байгаль Опен” нэртэйгээр зохион байгуулагдахаар болсон байна. 24 дэх удаагийн тэмцээн эрэгтэйчүүдийн 10 жингээс гадна эмэгтэйчүүдийн 50, 53, 57, 62, 68, 76 гэсэн олимпын зургаан жингийн ангилалд болох юм. Буриад бүсгүйчүүдийн амжилт жилээс жилд өсч байгаатай холбогдуулан зургаан жилийн дараа эмэгтэйчүүдийн ангиллыг тэмцээндээ оруулах шийдвэрийг гаргажээ.
“Байгаль Опен”-д манай улсаас “Лондон-2012” олимпын наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа, ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, гавьяат тамирчин О.Бурмаа, ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин Б.Номин, ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Э.Сумъяа, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, Б.Шоовдор тэргүүтэй 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй өргөн баг оролцоно.
Тэмцээний шагналын сан нэлээдгүй өндөр бөгөөд алтан медаль 90.000, мөнгөн медаль 60.000, хүрэл медаль 40.000, түрүүлсэн бөхийн дасгалжуулагч 40.000 рубль тус тус хүртэнэ.
Чөлөөт бөхийн С.Батцэцэг,жүдогийн Д. Сумьяа 2-н карьeр дуусжээ,,одоо өөр юм хийвэл яасын...