Чөлөөт бөхийн залуу тамирчид Азийн аварга болсоор байна

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн залуу тамирчид Азийн аварга болсоор байна

 

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо 23 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг жингийн барилдаанууд явагдлаа. Эхний хоёр өдөр сонгомол бөхийн 10, чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн хоёр, эмэгтэйчүүдийн гурван жингийн барилдаанууд болоход манай бөхчүүд хараахан алтан медаль хүртэж чадаагүй. Тэгвэл өчигдөр чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр дөрөв, нийт найман жингийн барилдаан болоход Монголын бөхчүүд маань бүгд медаль хүртэж шагналын тавцанд зогсов.

Гэрэл зургийг: Т.Болор-Эрдэнэ, Б.Уранзаяа
Эрэгтэйчүүдийн 65 кг жинд “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга, 74 кг жинд “Хангай хүчтэн” клубийн тамирчин Б.Отгонбаяр, эмэгтэйчүүдийн 50 кг жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Ц.Намуунцэцэг, 57 кг жинд Баянхонгор аймгийн “Хонгор нутаг” дэвжээний тамирчин Б.Хонгорзул нар “Буянт-Ухаа” спортын ордонд ард түмнийхээ өмнө уулга алдуулсан сайхан барилдаан үзүүлэн түрүүлж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүллээ. 
ОУХМ Т.Тулга, Ц.Намуунцэцэг нар жиндээ илт илүүрхэж бүх өрсөлдөгчөө цэвэр ялан 23 хүртэлх насны манай тамирчдаас эрэгтэй, эмэгтэйчүүдийн анхны Азийн аваргууд болсон. Түүнчлэн хүнд бэртлээс болж спортоосоо түр хөндийрөөд эргэн ирсэн Өвөрхангайн Б.Отгонбаяр, Баянхонгор аймгийн 18 настай охин Б.Хонгорзул нар Монголын чөлөөт бөхийн ирээдүйн залгамж халаа гэдгээ харуулж жиндээ урамтай сайхан барилдаж түрүүлсэн юм. 
Эрэгтэйчүүдийн 125 кг жинд “Аварга” сургуулийн тамирчин М.Лхагвагэрэл, эмэгтэйчүүдийн 65 кг жинд “Аврагч” спорт хорооны тамирчин Х.Болортуяа, 68 кг-д “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Э.Дэлгэрмаа, эрэгтэйчүүдийн 57 кг-д “Хангай хүчтэн” клубийн тамирчин Ц.Чинзориг хүрэл медалийн эзэд болцгоов. Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг жингийн барилдаанууд болж байна. Бөхөд хайртай Монгол түмнийгээ Буянт-Ухаа спортын ордныг зорин очиж тамирчдаа дэргэдээс нь дэмжихийг уриалж байна. 

Ази тивийн аваргын гурав дахь өдрийн дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг
1. Рахул Рахул (Энэтхэг)
2. Бекболот Мырзаназар Уулу (Кыргызстан)
3. ЦЭРМААГИЙН ЧИНЗОРИГ (МОНГОЛ)
Эрэгтэйчүүдийн 65 кг
1. ТӨМӨР-ОЧИРЫН ТУЛГА (МОНГОЛ)
2. Амирмохаммад Язданичерати (Иран)
3. Ильяс Жумай (Казахстан)
3. Парвеен Парвеен (Энэтхэг)
Эрэгтэйчүүдийн 74 кг
1. БАТСУУРИЙН ОТГОНБАЯР (МОНГОЛ)
2. Навид Морад Занганех (Иран)
3. Дархан Йессенгали (Казахстан)
Эрэгтэйчүүдийн 125 кг
1. Юсуп Батырмурзаев (Казахстан)
2. МӨНХТӨРИЙН ЛХАГВАГЭРЭЛ (МОНГОЛ)
3. Мохаммад Моради (Иран)
Эмэгтэйчүүдийн 50 кг
1. ЦОГТ-ОЧИРЫН НАМУУНЦЭЦЭГ (МОНГОЛ)
2. Светлана Анкичева (Казахстан)
3. Жиоти Жиоти (Энэтхэг)
Эмэгтэйчүүдийн 57 кг
1. БОЛДСАЙХАНЫ ХОНГОРЗУЛ (МОНГОЛ)
2. Нураида Анаркулова (Кыргызстан)
3. Екатерина Фирстова (Казахстан)
Эмэгтэйчүүдийн 65 кг
1. Тина Тина (Энэтхэг)
2. ХҮРЭЛХҮҮГИЙН БОЛОРТУЯА МОНГОЛ)
Эмэгтэйчүүдийн 68 кг
1. Дивья Какран (Энэтхэг)
2. ЭНХСАЙХАНЫ ДЭЛГЭРМАА (МОНГОЛ)
3. Валерия Гончарева (Казахстан)


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0