Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээн маргааш (гуравдугаар сарын 21 өдөр) “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлнэ. Энэхүү тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Узбекистан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 12 орны 200-аад тамирчин оролцох юм.
Манай улсаас бөхийн гурван төрөлд (сонгомол бөх, чөлөөт бөх эрэгтэй, эмэгтэй) 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Э.Тэмүүлэн, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Б.Хонгорзул, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, Ө.Пүрэвсүрэн тэргүүтэй 30 тамирчин хүч үзэх юм.
Гадаадын тамирчдаас насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, залуучуудын Азийн аварга Улукбек Жолдошбеков (Кыргызстан), 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Довлетмурат Оразгылыджов (Туркменистан), залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ахмад Базригалех (Иран), өсюөр үе, залуучууд, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт Жамила Бакбергенова, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Марина Седнева, өсвөр үеийн ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Светлана Анкичева (бүгд Казахстан) тэргүүтэй өсч яваа шилдэг тамирчид Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.
Тэмцээний хуваарь
ГУРАВДУГААР САРЫН 21 (ПҮРЭВ ГАРИГ)
09:30-10:00 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн сугалаа
17:30-18:00 - Тэмцээний нээлтийн ёслолын ажиллагаа
18:00-20:30 - Сонгомол бөхийн 60, 67, 72, 77, 82, 97, 130 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ГУРАВДУГААР САРЫН 22 (БААСАН ГАРИГ)
09:30-10:00 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн сугалаа
18:00-20:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 72, сонгомол бөхийн 55, 63, 87 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ГУРАВДУГААР САРЫН 23 (БЯМБА ГАРИГ)
09:30-10:00 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
14:45 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн сугалаа
18:00-20:30 - Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 125 кг, эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 68 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа
ГУРАВДУГААР САРЫН 24 (НЯМ ГАРИГ)
09:30-10:00 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жин үзэлт, эмчийн үзлэг
11:30-14:30 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан
18:00-20:30 - Эрэгтэйчүүдийн 70, 79, 86, 97 кг, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслолын ажиллагаа