Энэ сарын 8-10 өдрүүдэд ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан чөлөөт бөхийн залуучуудын олон улсын тэмцээн ОХУ-ын Сахад зохион байгуулагдана.
Долоо дахь удаагийн энэхүү олон улсын тэмцээнд манай улсаас дараах бөхчүүд барилдах юм.
- 57 кг жинд Н.Наранхүү
- 61 кг жинд Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг
- 65 кг жинд Д.Тэнгис, О.Сүлдхүү
- 70 кг жинд А.Дөлгөөн, Э.Бямбадорж
- 74 кг жинд Б.Бат-Эрдэнэ
- 86 кг жинд Э.Батмагнай
- 125 кг жинд С.Ган-Эрдэнэ нарын нийт 10 залуу тамирчин, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор хүч үзэх юм.
Түүнчлэн олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас тэмцээнийг дэнслэнэ.
Монголын бөхчүүд тус тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Т.Тулга, М.Лхагвагэрэл 2018 онд алт, Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга 2016 онд, Э.Батмагнай, Ч.Алтангэрэл 2018 онд хүрэл медаль хүртэж байв.