Чөлөөт бөхийн дэлхийн цомд монголын баг АНУ, Иран, Гүржийн багтай нэг хэсэгт

Сурталчилгаа
Чөлөөт бөхийн дэлхийн цомд монголын баг АНУ, Иран, Гүржийн багтай нэг хэсэгт

 

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн Цомын тэмцээн гуравдугаар сарын 16-17-нд ОХУ-ын Якутск хотод болно. Тэмцээнд өнгөрсөн жил Унгарын нийслэл Будапештэд болсон ДАШТ-д эхний найман байрт орсон баг өрсөлдөх юм.

А хэсэгт зохион байгуулагч орон ОХУ, Япон, Куба, Туркийн шигшээ багтаж байгаа бол манай шигшээ баг “В” хэсэгт өнгөрсөн жилийн аварга АНУ, Дэлхийн цомын найман түрүүтэй Иран, Гүржийн багтай багтсан байна.

Манайхны эсрэг барилдах Гүржийн шигшээ баг энэ жилийн Европын аварга шалгаруулах тэмцээн болон Европын наадамд гол анхаарлаа хандуулж, Якутад дан залуу тамирчдаа илгээхээр болжээ. Гүржийн багаас хамгийн туршлагатай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам, “Стамбул-2011” ДАШТ-ий хүрэл медальт, 2012, 2013 оны Европын аварга Дато Марсагашвили байгаа бөгөөд 92 кг-ын жинд зодоглоно. Манайхантай нэг хэсэгт хүч үзэх АНУ-ын шигшээ баг мөн дэлхийн цомд залуу тамирчдаа түлхүү оролцуулах мэдээ байна.

Өнгөрсөн оны дэлхийн цомын шилдэг барилдаануудын түүвэр бичлэгийг хүргэж байна.  

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Mongolian wrestling federation

    Бичсэн мэдээ а, б-гүй копидож авчихаад эх сурвалжаа хааяа ч гэсэн бичиж баймаар юм

  2. Даукен Хабдылазым

    Амжилт Орхон ясын вэ саинь бэлтгэл хэрэгтэи амжилт манаихын аиж болохгүи монгол хүнииг дэлхиид танилсулых хэрэгтэи

  3. Зочин

    Шал арчидгаараа арчаад л ирнэ биз, уг нь гарах ур дун нь тодорхой байхад тийшээ явж зардал чирэгдэл болох хэрэггуй л байгаа юм

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0