Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн “Оросын цом”-ын тэмцээн ОХУ-ын Чувашийн Чебоксар хотод болж байна. Манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч ОУХМ Ө.Ууганбаярын удирдлага дор найман тамирчин оролцлоо.
Багийн бүрэлдэхүүнд 50 кг-ын жинд ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэг, 59 кг-д ОУХМ Б.Шоовдор, 62 кг-д ОУХМ Э.Гантуяа, 65 кг-д ОУХМ Х.Болортуяа, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Чебоксарын дэвжээнд зодоглолоо. Манай бөхчүүдээс алтан медалийн төлөө
- 57кг жинд МУГТ С.Цэрэнчимэд
- 65кг жинд ОУХМ Х.Болортуяа нар тун удахгүй барилдахаар дэвжээн дээр гарч ирнэ.
Финалын барилдаануудыг шууд үзэх:
Дашрамд дурьдахад тус тэмцээнд ОУХМ С.Бямбацэрэн 2014, гавьяат тамирчин П.Орхон 2015, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд 2016, гавьяат тамирчин О.Насанбурмаа 2016, 2017, ОУХМ А.Батцэцэг 2016, 2017, Э.Сумъяа 2017 онд тус тус түрүүлж байв.