Болгар улсын нийслэл Софиа хотноо зохион байгуулагдаж буй таеквондогийн өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр хөвгүүдийн -65кг, +65кг, охидын -29кг, -33кг, -51кг жингийн тулаануудаар хөшгөө нөөж БНСУ, Иран улсын тамирчид тус бүр хоёр алтан медаль хүртсэн бол Тайланд тамирчин нэг алт авлаа.
Тэгвэл өнөөдөр хөвгүүдийн -33кг, -37кг, -53кг, охидын -41кг, -47кг жингийн тулаанаар үргэлжилж манай улсаас дараах тамирчид тулалдана.
- Охидын -41 кг жинд Улаанбаатар хотын "Тулга" клубын тамирчин Г.Намуундарь эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт БНСУ-ын тамирчинтай тулалдана. Түүний эхний тулаан гуравдугаар дэвжээний 11 дэх тулаан байна.
- Охидын -47кг жинд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын "Хараагийн хөх чоно" клубын тамирчин З.Одгэрэл эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Тайланд, Узбекситаны тамирчдын ялсантай тулалдана. Түүний тулаан хоёрдугаар дэвжээний 19 дэх тулаан байна.
- Хөвгүүдийн -37 кг жинд Улаанбаатар хотын "Олимп" клубын тамирчин Д.Хүслэн мөн эхний тойрогт гоц мөргөж, хоёрдугаар тойрогт Египтийн тамирчинтай тулалдана. Түүний тулаан хоёрдугаар дэвжээний 16 дахь тулаан байна.
- Хөвгүүдийн -53 кг жинд Улаанбаатар хотын "Нүүдэлчин" клубын тамирчин Б.Маргад-Эрдэнэ эхний тойрогт Саудын Арабын тамирчинтай тулалдана. Түүний эхний тулаан тавдугаар дэвжээний зургаа дахь тулаан байх болно.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: