Олимпын таеквондогийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Өнөөдөр /10 сарын 4-ний өдөр/ хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -48кг, эмэгтэйчүүдийн -44кг, -49кг жингийн тулаанууд явагдаж байна.
Манай улсаас өнөөдөр дараах тамирчид тулалдана.
Эрэгтэйчүүдийн -48кг жинд Орхон аймгийн тамирчин Б.Эрдэнэшагай тулалдах ба эхний тулаандаа Польшийн тамирчинтай тулалдах оноолттой байна. /Тавдугаар дэвжээний 13 дахь тулаан/
Эмэгтэйчүүдийн -44кг жинд Спортын төв сургуулийн тамирчин А.Анударь эхний тойрогт Пан Америкийн хошой аварга АНУ-ын тамирчин Т.Аллиетэй учраа таарсан байна. /Хоёрдугаар дэвжээний 16 дахь тулаан/
Эмэгтэйчүүдийн -49кг жинд Улаанбаатар хотын "Олимп" клубын тамирчин Д.Өлзийсайхан эхний тойрогт гоц мөргөсөн бөгөөд удаах тойрогт Эквадор болон Бельгийн тамирчдын ялсантай тулалдах оноолттой байна. /Нэгдүгээр дэвжээний 10 дахь тулаан/
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
Дэлхийн аваргад өрсөлдөж буй нийт баг, тамирчдадаа амжилтын дээдийг хүсэн ерөөе.