Олимпын төрөлт таеквондогийн олон улсын нэр хүндтэй "Кореа Опен" тэмцээний дөрөв дэх өдөр таеквондо пүмсэ төрлөөр үргэлжлэн явагдлаа.
Хуваарь ёсоор өнөөдөр өсвөр үе, залуучуудын ангилалд манай улсаас нийт есөн тамирчин өрсөлдөж Улаанбаатар хотын Кёнхи клубын тамирчин И Сүжин мөнгөн медаль хүртсэн бол түүний төрсөн эгч И Ми Жин залуучуудын ангилалд хүрэл медаль, Арслан клубын тамирчин Г.Өнө-Энх хүрэл медаль тус тус хүртлээ. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас 10 клубын 90 гаруй тамирчин оролцож байна. Өнөөдрийн тэмцээнийг нөхөж үзэхийг хүсвэл ЭНД дарна уу. (Жич манай тамирчид нэгдүгээр дэвжээнд өрсөлдсөн ба 8:20:00 цагаас эхлэн үзнэ үү)
Энэ өдрийн тэмцээний онцлох фото агшныг тус тэмцээнд монголын багийг ахлан оролцож буй Монголын таеквондогийн холбооны ЕНБДарга А.Түмэнжаргалын дарсан зургуудаар хүргэж байна.
Удамт аавын бахархалт охид Кёнхи клубын тамирчин эгч дүү Ми Жин Сү Жин хоёртоо халуун баяр хүргэе. Монголын хамгийн бяцхан хар бүстэн Сү Жин Монголын залуучууд ангилалын шилдэг тамирчин эгч дүү хос цэцэгс бол манай клубын ч бахархал юм.