Таеквондогийн тулааны нэгэн шинэ төрөл болох Power Taekwondo тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Олимпын төрөлт таеквондогоос ялгаатай нь онооны систем нь өшиглөлтийн хүч, таеквондогийн техникт суурилсан, илүү үзүүштэй тулаан явагдахаараа онцлог юм.
Power Taekwondo төрлийн тулааны дүрэм:
- Ганцаарчилсан тулаанд тус бүр хоёр минутаар гурван үе тулалдах ба түрүүлж хоёр үед ялалт байгуулсан тамирчин ялалт авна.
- Тулааны үе бүр 100 онооноос эхэлж хасагдах зарчмаар явагдана.
- Өрсөлдөгчийн 100 оноог түрүүлж дуусгах эсвэл тухайн үеийн цаг дуусахад өндөр оноотой үлдсэн тамирчин тухайн үед ялалт байгуулна.
- Гараар цээжинд оновчтой довтолсон тохиолдолд өрсөлдөгчийн онооноос долоон оноо хасна.
- Цээжинд хөлөөр довтлоход өшиглөлтийн хүчээс хамаарч өрсөлдөгчийн онооноос 7-оос 40 оноо хүртэл хасах боломжтой.
- Толгойд өшиглөхөд өрсөлдөгчийн онооноос 20 оноо хасна.
- Таеквондогийн үзүүштэй техник ашиглан оноо авсан тохиолдолд өрсөлдөгчийн онооноос нэмж 20 оноо хасах боломжтой.
- Хориотой үйлдэл хийсэн тохиолдолд торгуулийн 10 секунд үйлчилнэ.
- Өрсөлдөгчийн торгуулийн цагт оноо авсан тохиолдолд тухайн оноогоо хоёр дахин нэмэгдүүлэн авах боломжтой.
- Багийн төрөлд гурван минутаар тус бүр гурван үе тулалдана.
Тус тэмцээний шагналын сан:
Ганцаарчилсан тулаанд алтан медаль хүртсэн тохиолдолд таван сая вон, мөнгөн медаль гурван сая вон, хүрэл медаль нэг сая вон, багийн тулаанд түрүүлсэн баг таван сая вонын шагнал тус тус хүртэнэ.