Бөхийн төрлүүдийн "Улаанбаатар-2022" насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдана.
Тодруулбал гурван хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Буянт-Ухаа спорт цогцолборт бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах гэж байна. 2001 онд Монгол Улсад бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн тивийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байсан бол ийнхүү 21 жилийн дараа дахин зохион байгуулагдахаар боллоо.
Энэ удаагийн тэмцээнд олимп, дэлхийн медаль олон шилдэг тамирчид оролцохоо илэрхийлээд байгаа ба Энэтхэг улсаас “Токио-2020” олимпын наадмын мөнгөн медальт Рави Кумар, хүрэл медальт Бажранг Пуния, “Нур-Султан-2019” ДАШТ-ий мөнгөн медальт Деепак Пуния нар, Казахстан улсаас ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн хошой аварга Нуркожа Кайпанов, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн аварга Жулдыз Эшимова, ДАШТ-ий мөнгөн медальт Жамила Бакбергенова нар, Иран улсаас ДАШТ-ий хүрэл медальт Мохаммадхоссейн Мохаммадиан, Йонес Эмамичогай болон Азийн хошой аварга Ядоллах Мохеби нар, Япон улсаас чөлөөт бөхийн төрөлд дэлхийн гурван аварга болох Акари Фүжинами, Ремина Йошимото, Цүгүми Сакүраи нар, Кыргызстан улсаас “Токио-2020” олимпын мөнгөн медальт дэлхийн хошой аварга Айсулуу Тыныбекова, “Токио-2020” олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Меерим Жуманазарова нар оролцох юм. Харин чөлөөт бөхийн гол төлөөлөл болон БНХАУ болон Тайваний баг, тамирчид хоёр улсын хил нээгдээгүй байгаа шалтгаанаар оролцох боломжгүй болсон байна.
Тэмцээний хуваарь: