Америк бөхчүүд бүгд нэг ч оноо алдалгүй цэвэр яллаа

Сурталчилгаа
Америк бөхчүүд бүгд нэг ч оноо алдалгүй цэвэр яллаа

АНУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг халз барилдаанд олон улсын холимог багийнхныг бүгдийг нь цэвэр яллаа. 

АНУ-ын олимпын эмэгтэйчүүдийн шигшээ баг Канадын шигшээ багийг буулган авсан халз барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү. 

Эрэгтэйчүүдийн халз барилдаанд чөлөөт бөхийн 10, сонгомол бөхийн нэг барилдаан явагдсан ба АНУ-ын шигшээ багийнхан өрсөлдөгчөө цэвэр яллаа. 

Сонгомол бөхийн төрөлд 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Г'Анжело Хэнкок Египетийн Ахмед Хассанд "хичээл зааж" 13:3 онооны харьцаагаар цэвэр яллаа. 

Чөлөөт бөхийн төрөлд Америк бөхчүүд өрсөлдөгчдөдөө нэг ч оноо алдалгүйгээр бүгд цаг дуусахаас өмнө цэвэр ялалт байгууллаа. Олимпын аварга Жордан Барроуз, Кайл Снайдер нарын барилдааныг үзэх гэж үзэгчид олноороо цугласан нь дамжиггүй. Дэлхийн таван удаагийн аварга Барроуз Пан Америкийн медальт Колумбын тамирчин Нестор Таффурыг 1:58 цагт цэвэр ялсан бол Снайдер Европын аваргын мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскийг 12:0 харьцаагаар буулган авлаа.

Энэ үдэш дараах барилдаанууд явагдлаа. 

97 кг /Сонгомол бөх/: Г'Анжело Хэнкок (АНУ) 13:3 Ахмед Хассан (Египт)
57 кг: Томас Гилман (АНУ) 11:3 Дариан Круз (Пуэрто Рико)
61 кг: Датон Фикс (АНУ) 10:0 Гуэссеппе Реа (Экуадор)
65 кг: Жоей Мкенна (АНУ) 10:0 Камол Бегаков (Тажикстан)
70 кг: Жеймс Грийн (АНУ) 10:0 Диллон Виллиамс (Канад)
74 кг: Жэйсон Нолф (АНУ) 11:0 Митч Файнсилвер (Израиль)
79 кг: Жордан Барроуз (АНУ) 11:0 Нестор Таффур (Колумб)
86 кг: Захид Валенсиа (АНУ) 10:0 Ноел Торрес (Мексик)
92 кг: Коллин Моор (АНУ) 10:0 Эван Рамос (Пуэрто Рико)
97 кг: Кайл Снайдер (АНУ) 12:0 Збигнийв Барановски (Польш)
125 кг: Ник Гвиаздовски (АНУ) 10:0 Зач Меррилл (Пуэрто Рико)

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0