ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит XXXIII удаагийн Гранпри тэмцээний сүүлийн өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн энэ сарын 27-30-ны өдрүүдэд Красноярск хотноо зохион байгуулагдаж байна. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд манай 70 гаруй тамирчин Красноярскийн дэвжээнд зодоглож байна.
Красноярскийн дэвжээнд одоогоор манай эмэгтэй бөхчүүд хоёр алт, нэг мөнгө, долоон хүрэл медаль хүртээд байна. Өнөөдөр буюу сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 72 кг жинд Э.Даваанасан алт, Д.Цогзолмаа, Н.Загардулам нар хүрлийн төлөө барилдана.
Өнөөдрийн хуваарь /Улаанбаатарын цагаар/:
13:00-15:00 цагт
Эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг, эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97 кг жингийн дагах барилдаан. Эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг, эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.
15:00-17.00 цагт
Эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг, эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97 кг жингийн шигшээ барилдаан тус тус явагдах хуваарьтай байна.
Бусад дэвжээг дараах албан ёсны сувгаас ЭНД дарж хүлээн авч үзнэ үү.