🔴 LIVE: И.Ярыгыний нэрэмжит гранпри тэмцээн

Сурталчилгаа
🔴 LIVE: И.Ярыгыний нэрэмжит гранпри тэмцээн

ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит XXXIII удаагийн Гранпри тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.

“Мюнхен-1972”, “Монреаль-1976” олимпын наадам, “Тегеран-1973” ДАШТ-ий алтан медальт, ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн энэ сарын 27-30-ны өдрүүдэд Красноярск хотноо зохион байгуулагдаж байна. “Бага Дэлхийн аварга” гэгддэг тус тэмцээнд Монголын бөхчүүд 31 дэх жилдээ тасралтгүй оролцож байна. XXXIII удаагийн тэмцээнд манай улсаас ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Тулга, М.Лхагвагэрэл, Д.Отгонжаргал, Э.Гантуяа, Азийн аварга Д.Хүдэрбулга, З.Болортунгалаг, М.Дөлгөөн тэргүүтэй 70 гаруй тамирчин Красноярскийн дэвжээнд зодоглож байна.

Өнөөдрийн хуваарь /Улаанбаатарын цагаар/:

12:00-19:00 цагт

Эмэгтэйчүүдийн 53, 57, 62 кг, эрэгтэйчүүдийн 65, 79, 125 кг жингийн дагах барилдаан. Эмэгтэйчүүдийн 68, 72, 76 кг, эрэгтэйчүүдийн 74, 86, 92, 97 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан.

19:00-21.00 цагт

Эмэгтэйчүүдийн 53, 57, 62 кг, эрэгтэйчүүдийн 65, 79, 125 кг жингийн шигшээ барилдаан тус тус явагдах хуваарьтай байна. 

Өнөөдрийн онцлох барилдаан: Эмэгтэйчүүдийн 53 кг жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа, ОУХМ Г.Отгонжаргал нар хоорондоо алтан медалийн төлөө барилдахаар бол 62 кг жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт гавьяат тамирчин С.Цэрэнчимэд алтан медалийн төлөө барилдана. 

Бусад дэвжээг дараах албан ёсны сувгаас ЭНД дарж хүлээн авч үзнэ үү. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0