Японы мэргэжлийн сумо бөхийн Хацу башёгийн 15 дахь буюу шийдвэрлэх өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
14 өдрийн дараах байдлаар Секивакэ Митакеуми ганцаараа 12 даваа, хоёр унаатайгаар тэргүүлж буй бол түүний араас 11 даваа, гурван унаатай Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Аби, Котоновака нарын гурван бөх эрэмбэлэгдэж байна. Хацу башёгийн 14 дэх өдрийн барилдааны тойм болон дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн даваа, унаа буюу явцын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Хацу башёгийн 15 дахь өдөр дээд зиндаанд барилдах монгол бөхчүүдийн оноолтын мэдээлэл:
Маэгашира 3 Тамаваши Б.Мөнх-Оргил (8-6) - Маэгашира 12 Ишиура (10-4)
Маэгашира 2 Ичиножо А.Ичинноров (7-7) - Маэгашира 15 Точиношин (7-7)
Маэгашира 6 Хошорюу С.Бямбасүрэн (10-4) - Маэгашира 16 Аойяама (8-6)
Маэгашира 1 Кирибаяама Б.Лхагвасүрэн (5-9) - Маэгашира 4 Окиноуми (4-10)
Маэгашира 5 Чиёошома Г.Мөнхсайхан (4-10) - Озеки Шодай (5-9)
Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (11-3) - Секиваке Митакеуми (12-2)
Өнөөдрийн онцлох барилдаан бол башёг тэргүүлэгч Секиваке Митакеуми Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдана. Тэд өмнө нь 16 удаа учраа тааран барилдахад Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12 удаа, Микатеуми дөрвөн удаад нь давж байсан түүхтэй. Өнөөдөр хэрэв Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ давбал түрүү бөхийн төлөөх нэмэлт барилдаан гарах учиртай. Мөн түүнчлэн аваргын хамт 11 даваа, гурван унаатай яваа Аби, Котоновака нар учраа таарсан ба хэн давсан нь нэмэлт барилдаанд оролцох эрхтэй болно.