Э.Дэлгэрмаа өрсөлдөгчөө цэвэр ялж дэлхийн медаль хүртлээ

Сурталчилгаа
Э.Дэлгэрмаа өрсөлдөгчөө цэвэр ялж дэлхийн медаль хүртлээ

Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны ДАШТ өнгөрөгч долоо хоногт зохион байгуулагдлаа. 

 

Серби улсын нийслэл Белград хотноо дөрөв дэх удаагийн 23 хүртэлх насны ДАШТ зохион байгуулагдлаа. Энэ удаагийн ДАШТ-д 58 орны 620 тамирчин хурд, хүч, авхаалж, самбаагаа сорин өрсөлдлөө.

Манай улсаас эрэгтэй тав, эмэгтэй хоёр, нийт 7 тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзэж дараах тамирчид хүрэл медаль хүртлээ.

  • Эмэгтэйчүүдийн -68кг жинд Э.Дэлгэрмаа
  • Эрэгтэйчүүдийн -61кг жинд Н.Наранхүү нар медаль хүртлээ.

Ази тивийн АШТ-ий мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ий мөнгө, өсвөр үе, залуучууд, 23 хүртэлх насны Азийн АШТ-ий медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр шөвгийн наймд энэ жилийн 23 хүртэлх насны ЕАШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар тун харамсалтай ялагдсан.

Манай бөхийг ялсан ОХУ-ын тамирчин финалд шалгарснаар манай бөхөд дагах барилдаан хийх эрх нээгдсэн байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр (13:0) яллаа. Э.Дэлгэрмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас “U-23” ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч буй нь энэ юм. 

Монголын бөхчүүд 23 хүртэлх насны ДАШТ-ээс хоёр мөнгө, найман хүрэл, нийт 10 медаль хүртээд байсан юм.
Белградад зодоглох Монголын бөхчүүд:


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0