Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээн зохион байгуулагдаж байна.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар, -66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нар шагналт байранд орлоо. Б.Хорлоодойн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -81, -90, -100, +100кг, эмэгтэйчүүдийн -70, -78, +78кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас зодоглож буй бөхчүүдийн мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Анх удаа их дуулга ангиллын тэмцээнд оролцож буй залуу тамирчин Г.Болор-Очир эрэгтэйчүүдийн -81кг жингийн хагас шигшээд тунан үлдээд байна. Тэрээр хагас шигшээд Мастерсийн аварга Японы Сасаки Такешитэй тун удахгүй барилдана.
Харин эрэгтэйчүүдийн +100кг жинд О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн -70кг жинд Ц.Энхчимэг, +78кг жинд А.Адьяасүрэн нар дагах барилдаан хийнэ.
Хэсгийн барилдааныг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны суваг болох ippon.tv сайтаас буюу ЭНД дарж шууд хүлээн авч үзнэ үү.