"Токио-2020" зуны олимпын наадмын дараа зохион байгуулагдаж буй жүдо бөхийн анхны их дуулга ангиллын тэмцээн болох Парисын их дуулга тэмцээн өчигдөр албан ёсоор эхэллээ.
46 орны 283 жүдоч хүч үзэж буй энэ удаагийн тэмцээнд манай улсаас шинэ залуу тамирчид бүхий эрэгтэй 13, эмэгтэй есөн тамирчин буюу нийт 22 тамирчин хүч үзэж байна.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73кг жингүүдийн барилдаан явагдаж байгаа ба өнөөдөр манай улсаас дараах бөхчүүд барилдлаа.
Эрэгтэй
-60кг жинд Э.Сумъяабазар, Э.Ариунболд
-66 кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах
-73 кг жинд Ц.Цогтбаатар, О.Уранбаяр
Эмэгтэй
-48 кг жинд Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
-52 кг жинд Б.Хорлоодой
-57 кг жинд Л.Энхрийлэн
-63 кг жинд Б.Ганхайч, С.Лхагвадулам нар барилдаж байна.
Манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Ариунболд, эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой нар хүрэл медаль хүртсэн бол эрэгтэйчүүдийн -60кг жинд Э.Сумъяабазар, -66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах нар шагналт байранд орлоо.
Өнгөрсөн жилийн Дюсселдорфийн их дуулгаас хүрэл медаль хүртэж байсан Б.Хорлоодой эмэгтэйчүүдийн -52кг жингийн В хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Испанийн Б.Лаураг цэвэр ялсан юм.
Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Канадын Дегучи Келлиг мөн цэвэр яллаа.
Хагас шигшээ барилдаанд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Францын Г.Астридтэй барилдан торгуулиар ялагдсан ч торгуулийн барилдаанд энэ оны залуучуудын дэлхийн аварга Францын Д.Члоег цэвэр ялж их дуулга ангиллаас хоёр дахь медалиа хүртлээ.
Өнөөдөр үлдсэн жингүүдийн барилдаан Улаанбаатарын цагаар 16 цагаас эхлэнэ.