Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний долоо дахь өдрөө эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна.
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр ганцаарчилсан барилдааны сүүлийн өдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн +100кг, эмэгтэйчүүдийн +78кг жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас залуучуудын дэлхийн аварга, дэлхийн аваргын хүрэл медальт, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчин ОУХМ А.Адъяасүрэн нар барилдана.
Эрэгтэйчүүдийн +100кг жинд манай МУГТ Ө.Дүүрэнбаяр "С" хэсэгт эхний тойрогт хийлж, удаах тойрогт 2020 оны Дюссельдорфын гранд сламын хүрэл, 2021 оны Анталийн гранд сламын хүрэл медальт Австрийн Степан Хегитэй барилдана.
Эмэгтэйчүүдийн +70кг жинд ОУХМ А.Адъяасүрэн "А" хэсэг эхний барилдаанаа 2018 оны европийн наадмын алтан медальт Армен гаралтай ОХУ-ын Анжела Гаспарянтай барилдана.
Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.
Хеделмерийн баатар, гавьяатууд нь ч ялгаагуй шал арчаад дуусах юм аа, сайн шал арч гэж гавьяат егеегуй л байлтай