МУГТ М.Уранцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ

Сурталчилгаа
МУГТ М.Уранцэцэг ДАШТ-ээс дөрөв дэх медалиа хүртлээ

 

 

Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү. 

Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эмэгтэйчүүдийн -48кг, эрэгтэйчүүдийн -60кг жингийн барилдаанууд явагдсан ба манай улсаас Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэг, Г.Наранцэцэг, Л.Өнөболд нар барилдлаа.

Эрэгтэйчүүдийн -60кг жинд анх удаагаа дэлхийн аваргад зодоглож буй залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт, “Женко” клуб, “Нью Ариг Ус” компанийн тамирчин ОУХМ Л.Өнөболд эхний тойрогт 2018 оны Европын залуучуудын аварга Украины Дилшот Халматовийг, хоёрдугаар тойрогт АНУ-ын Адонис Диазийг, гуравдугаар тойрогт Эквадорийн Ленин Пресиадо нарыг тус тус цэвэр ялж хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2019 оны Абу Дабигийн их дуулга тэмцээний аварга Казахстаны Гусман Кыргызбаевт цэвэр ялагдаснаар дагаж барилдахаар болсон юм. Дагах барилдаанд Азарбейжаны Карамат Хусейнов вазари үнэлгээгээр ялагдснаар шагналт 7-р байрт шалгарлаа. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн медальтнууд

Эмэгтэйчүүдийн -48кг жинд ОУХМ Г.Наранцэцэг эхний тойрогт Сербийн Николис Миликад торгуулиар ялагдан тэмцээнээ дуусгалаа. Харин энэ жингийн С хэсгийг тэргүүлэн барилдсан МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт гоц мөргөн хоёрдугаар тойрогт БНСУ-ын залуу бөх О Еожуг цэвэр яллаа.

Гуравдугаар тойрогт Казахстаны нэрийн өмнөөс барилдаж буй Г.Отгонцэцэгтэй 11 дэх удаагаа учраа тааран барилдаж торгуулиар цэвэр яллаа.

Улмаар хэсгийн аваргын төлөө залуучуудын дэлхийн аварга Японы Кога Ваканад ялагдан дагах барилдаан хийх болсон юм.

Харин дагах барилдаанд залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Ш.Боуклиг нэмэлт цагт ялж хүрэл медалийн төлөө тус жинг тэргүүлж буй дэлхийн аваргын хүрэл медальт Косовогийн Д.Красникитэй барилдахаар болсон юм.

МУГТ М.Уранцэцэг Д.Красникитэй өмнө нь гурван удаа учраа таарахад М.Уранцэцэг аварга нэг удаа Д.Красники хоёр удаа ялж байсан ба ийнхүү Урнаа аварга ялснаар тэдний даваа, унааны харьцаа тэнцэж байна. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0