Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрөө эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаанаар үргэлжлэн явагдаж байна.
Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдаж буй энэ удаагийн ДАШТ-д 118 орны 665 тамирчин оролцож байна. Монгол улсаас энэ удаагийн ДАШТ-д оролцох баг, тамирчдын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. Тэмцээний дэлгэрэнгүй хуваарийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний эхний өдөр манайхны медалийн салхийг хагалан хүрэл медаль хүртсэн эмэгтэйчүүдийн -48кг жинд Хайбрид Хаус, Жи Мобайль, Visa Team багийн тамирчин, дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд хүрэл медаль хүртсэн ОУХМ Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингийн барилдаан явагдаж байгаа ба манай улсаас ОУХМ Г.Алтанбагана, ОУХМ Ц.Энхчимэг нар барилдана.
Эрэгтэйчүүдийн -90кг жинд 58 бөх зодоглож байгаа ба ОУХМ Г.Алтанбагана А хэсэгт эхний тойрогтоо Сербхийн Б.Бореновичтой барилдана.
Эмэгтэйчүүдийн -70кг жингийн В хэсэгт ОУХМ Ц.Энхчимэг эхний тойрогт гоц мөргөсөн ба хоёрдугаар тойрогт дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Сеонгеонтой барилдана.
Шууд дамжуулалтыг олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны Youtube сувгаас хүлээн авч үзэх боломжтой.