LIVE: Өнөөдрийн оргил барилдаан "М.Уранцэцэг vs Д.Билодид" яг одоо

Сурталчилгаа
LIVE: Өнөөдрийн оргил барилдаан "М.Уранцэцэг vs Д.Билодид" яг одоо

Өнөөдөр хуваарийн дагуу хөнгөн таван жингийн барилдаан явагдах ба манай улсаас МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй есөн бөх барилдаж байна. Өнөөдөр барилдаж буй манай бөхчүүдийн оноолтын мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.

Явцын мэдээлэл:  

Өнөөдрийн манайхны салхийг хагалан эмэгтэйчүүдийн -48кг жинд Мастерс 2019 тэмцээний мөнгөн медальт Г.Наранцэцэг Африк тивийн хошой аварга Өмнөд Африкийн Г.Уайтбойг ялсан ч хоёрдугаар тойрогт Португалийн К.Костад ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Мастерсийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн С хэсгийг тэргүүлэн барилдаж Германы бөхийн хоёрдугаар тойрогт цэвэр яллаа. 

Эмэгтэйчүүдийн -52кг жинд залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам Лондон 2012 олимпийн наадмын хүрэл медальт Белгийн Ч.Ван Сникт ялагдан тэмцээнээ дуусгасан бол

Эмэгтэйчүүдийн -57кг жинд олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга, Мастерс тэмцээний дөрвөн удаагийн аварга МУГТ Д.Сумъяа Румын улсын бөхийг цэвэр ялсан ч хоёрдугаар тойрогт Израилийн Т.Нелсон Левид ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Харин дэлхийн аваргын мөнгө, мастерсийн гурван удаагийн хүрэл медальт МУГТ Д.Амартүвшин С хэсгийг тэргүүлэн барилдаж буй Испанийн Ф.Гарригост ялагдан тэмцээнээ дуусгалаа. 

Яг одоо өнөөдрийн оргил барилдаан болох дэлхийн аваргын иж бүрэн медальт, МУГТ М.Уранцэцэг дэлхийн хошой аварга Украины Д.Билодидтэй нэгдүгээр дэвжээнээ барилдана. Хоёр бөхийн хувьд 2019 оны ДАШТ-д учраа таарахд Д.Билодид ялсан бол энэ удаад М.Уранцэцэг аваргын ялах ээлж гэдэгт эргэлзэхгүй байна. 

Харин хоёрдугаар дэвжээнээ эмэгтэйчүүдийн -52кг жинд Б.Хорлоодой Унгарын бөхтэй, гуравдугаар дэвжээнээ Л.Өнөболд БНСУ-ын Ким Вон Жинтэй тус тус зэрэг барилдаж байна. 

/Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан нөхөж үзэх боломжтой/

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0