М.Уранцэцэг тэргүүтэй манай 9 бөх өнөөдөр барилдана
М.Уранцэцэг тэргүүтэй манай 9 бөх өнөөдөр барилдана

Сурталчилгаа
М.Уранцэцэг тэргүүтэй манай 9 бөх өнөөдөр барилдана

Жүдо бөхийн дэлхийн шилдгүүд урилгаар оролцох Мастерс тэмцээн өнөөдөр эхэлнэ. 

Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаанууд явагдах ба өнөөдөр МУГТ М.Уранцэцэг тэргүүтэй манай есөн бөх барилдах хуваарьтай байна. Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэл. 

Эмэгтэйчүүдийн -48кг

Энэ жинд дэлхийн аварга, Мастерс тэмцээний алт, хүрэл медальт МУГТ М.Уранцэцэг болон Мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг нар барилдана. МУГТ М.Уранцэцэг эхний тойрогт чансааны дагуу С хэсэгт гоц мөргөж байгаа бол Г.Наранцэцэг А хэсэгт эхний тойрогт Өмнөд Африкийн бөхтэй барилдана.

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -52кг

Энэ жинд залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам, өнгөрсөн оны Дюсселдорфийн Их дуулгын хүрэл медальт Б.Хорлоодой нар барилдана. Эхний тойрогт Б.Хорлоодой А хэсэгт Израилын бөхтэй барилдах бол Л.Сосорбарам С хэсэгт Белгийн бөхтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -52кг жингийн оноолт

Эмэгтэйчүүдийн -57кг

Энэ жинд олимпийн наадмын мөнгө, дэлхийн аварга, Мастерс тэмцээний дөрвөн удаагийн аварга МУГТ Д.Сумъяа барилдах ба тэрээр эхний тойрогт Румын улсын бөхтэй барилдах оноолттой байна. 

Эмэгтэйчүүдийн -57кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -60кг 

Энэ жинд дэлхийн аваргын мөнгө, мастерсийн гурван удаагийн хүрэл медальт МУГТ Д.Амартүвшин, залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт Л.Өнөболд нар барилдах ба манай бөхчүүд хоёулаа эхний тойрогт гоц мөргөөд байна. МУГТ Д.Амартүвшин хоёрдугаар тойрогт В хэсгийг тэргүүлэн барилдаж буй Мастерсийн хошой мөнгөн медальт Испанийн Ф.Гарригостой барилдана. Харин Л.Өнөболд D хэсэгт АНУ-ын бөхтэй барилдах оноолттой байна.  Эрэгтэйчүүдийн -60кг жингийн оноолт

Эрэгтэйчүүдийн -66кг

Мастерсийн алт, мөнгөн медальт Г.Хэрлэн С хэсгийг тэргүүлэн барилдах тул эхний тойрогт гоц мөргөж байгаа бол Мастерсийн хүрэл медальт Ё.Басхүү В хэсэгт эхний тойрогт Египт улсын бөхтэй барилдах оноолттой байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жингийн оноолт

www.livetv.mn/sport сувгийн 2021.1.11-ий даваа гарагийн  хөтөлбөр


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Амжилт

  2. zochin

    live haana yvagdaj bainaa

  3. Сайнболд

    Амжилт хүсьё

  4. сайнбуян

    Амжилт мундагшүү

  5. dorjgotov

    zaaval yalaarai torriin suld mini orshoo.

  6. Амарбаясгалан

    Ууганбаатар ахдаа амжилт

  7. Амарбаясгалан

    Ууганбаатар ахдаа амжилт

  8. Амарбаясгалан

    Ууганбаатар ахдаа амжилт

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0