БНСУ-аас олимп явах хүнд жингийн тамирчин Парист тодроно

Сурталчилгаа
БНСУ-аас олимп явах хүнд жингийн тамирчин Парист тодроно

 

Жүдо бөхийн энэ оны эхний их дуулга тэмцээн болох Парисын их дуулга тэмцээний талаарх мэдээллийг цувралаар хүргэж байна.

 

Парисын их дуулга тэмцээнийг манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлэхээс гадна тус тэмцээний эргэн тойронд өрнөж буй мэдээ, мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ.

  • Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээний оролцогчдын тоо түүхэн дээд амжилт тогтоож байгаа болон БНХАУ-ын тамирчид корона вирусийн улмаас оролцож чадахгүй болсон талаарх нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу. 
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд Япон улсаас олимп, дэлхийн шилдгүүдийн оронд ирж буй шинэ од Кога Ваканагийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 
  • Бразил улсаас Парисийн их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн -60 жинд сонгогдсон "шинэхэн од" Аллан Кувабарагийн дэлгэрнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу. 

БНСУ-ын хүнд жингийн ирээдүй Ким Минжонг

Одоо дөнгөж 19 настай ч хүнд жинд огцом гарч ирж буй БНСУ-ын ирээдүй гэгдэж буй Ким Минжонг өнгөрсөн онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, ази тивийн аварга, оюутны универсиад, гран при зэрэг томоохон тэмцээнүүдээс нэг алт, таван хүрэл медаль хүртсэн байна. 

Тэрээр 2019 онд залуучуудын болон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оролцон тус бүр хүрэл медаль хүртсэн нь түүнийг БНСУ-ын хүнд жингийн ирээдүй хэмээх тодорхойлолтод хүргэсэн гэхэд болно. Түүний жинд БНСУ-аас дэлхийн чансааны 6-д бичигдэж буй өнгөрсөн оны Парисын их дуулга тэмцээний аварга Ким Сунмин аварга бий. Гэвч сүүлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр Ким Сунмин аваргын оронд Ким Минжонгийг сонгосон нь ирээдүйгээ харсан шийдвэр байсан биз. Ким Минжон ч тэр итгэлийг нь алдалгүй олимпийн наадмын хошой хүрэл медальт Бразилын алдарт Рафаел Силва аваргыг мулталж хүрэл медаль хүртсэн байдаг. 

Монголчуудад ялагдаж үзээгүй Ким Минжонг

Тэрээр +100 кг жингийн манай бөхчүүдтэй бүгдтэй нь барилдаж үзсэн ч ялагдаж үзээгүй байгаа юм. 

    • Хамгийн анх 2018 оны Хөх Хотын гранпри тэмцээний финалд Б.Тэмүүлэнтэй барилдан ялсан. 
    • Мөн тэр жилдээ Хонг Конгийн азийн нээлттэй тэмцээний хагас шигшээд МУГТ, Хөдөлмөрийн бааатар Н.Түвшинбаяр аваргатай тааран ялсан бол өнгөрсөн оны Хөх хотын гран при тэмцээний финалд мөн учраа таарч ялсан юм. 

  • Өнгөрсөн оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн барилдаанд О.Цэцэнцэнгэлтэй барилдан мөн л ялсан байдаг. 
  • 2019 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Ө.Дүүрэнбаярыг мөн ялсан юм. 

Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээнд Монгол улсаас МУГТ, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр аварга, Ө.Дүүрэнбаяр нар барилдах ба тэд Ким Минжоныг буулган авах биз ээ. 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Иргэн

    Бөхчүүдэдээ амжилт хүсье ! Ялалтын уухай уухай уухай .

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0