... үргэлжлэл.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг жинд дэлхийн чансааг өнгөлж буй МУГТ М.Уранцэцэг болон олимп, дэлхийн медальт Г.Отгонцэцэг нар дэлхийн дэвжээнээ хоорондоо 10 удаа учраа тааран барилдсаны эхний таван барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Хоёр бөхийн хувьд 2013 оноос 2016 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хүртэл хоорондоо зургаан удаа учраа таарахад бие, биенээ тус бүр гурван удаа ялаад байлаа. Тэдний долоо дахь учраа Рио-2016 олимпийн наадмын өмнө 2016 оны долоодугаар сард зохион байгуулагдсан Улаанбаатарын гран при тэмцээний финал байлаа. Тус барилдаанд МУГТ М.Уранцэцэг ялсан бөгөөд Г.Отгонцэцэгт гурав дараалан ялагдаад байсан цувралаа зогсоосон юм.
Тэд 2017 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний финалд хоёр дахь удаагаа тунан үлдлээ. Өмнө нь 2016 оны Ази тивийн аваргын финалд Г.Отгонцэцэг ялж байсан бол 2017 оны Ази тивийн аваргаар МУГТ М.Уранцэцэг давж Ази тивийн хошой аварга боллоо.
Тэд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа учраа таарч байсны эхнийх нь 2018 оны Бакугийн ДАШТ байлаа. Тус тэмцээнд Г.Отгонцэцэг давснаар ДАШТ-ний хошой хүрэл медальтан болсон юм.
Хоёр бөхийн хамгийн сүүлд Токиогийн ДАШТ-д учраа таарахад тэдний ялалт, ялагдлын харьцаа 5:4 буюу М.Уранцэцэг аварга нэг ялалтаар илүү байлаа. Тус ДАШТ-д М.Уранцэцэг аварга зургаа дахь удаагаа Г.Отгонцэцэгийг давсны сацуу дэлхийн аваргын алт, мөнгөн медалиа ижилсүүлж хүрэл медаль хүртсэн юм.