ВИДЕО: Г.Отгонцэцэг vs М.Уранцэцэг

Сурталчилгаа
ВИДЕО: Г.Отгонцэцэг vs М.Уранцэцэг

 

 

Энэ бол мэдээж монголын бөхчүүдээс дэлхийн аваргын иж бүрэн медальтай цорын ганц бөх болох Жи Мобайл, Visa Team багийн тамирчин МУГТ М.Уранцэцэг болон олимп, дэлхийн медальт Г.Отгонцэцэг нар юм. Хоёр бөхийн хувьд дэлхийн дэвжээнээ хоорондоо 10 удаа учраа тааран барилдаад байгаагаас таван удаад нь томоохон тэмцээний финалд тунан үлдсэн байдаг.

Жүдо бөх сонирхогчдодоо тэдний эхний таван удаагийн учраа таарсан барилдаануудыг бичлэгийг толилуулж байна. 

Хамгийн анх 2013 оны Улаанбаатарын гран при тэмцээний финалд учраа таарахад М.Уранцэцэг аварга давж байлаа. 

2015 оноос Казахстан улсын нэрийн өмнөөс барилдах болсон Г.Отгонцэцэг Ташкентийн гранпри тэмцээний хагас шигшээд "нутаг нэгт" М.Уранцэцэгтэй хоёр дахиа таарлаа. 

Дээрх тэмцээнээс хэдхэн хоногийн дараа тэд Парисын их дуулга тэмцээний хэсгийн аваргын төлөө таарч М.Уранцэцэг аварга Г.Отгонцэцэгийг гурав дараалан давлаа. 

Харин 2016 онд Г.Отгонцэцэг М.Уранцэцэгийг гурав дараалан ялсан байдгын эхнийх нь 2016 оны Парисын их дуулгын финалын барилдаан байлаа. 

Мөн оныхоо Дюселдорфийн гранпри тэмцээний хэсгийн аваргын төлөөх барилдаанд Г.Отгонцэцэг хоёр дахиа яллаа. 

Би дараагийн дугаартаа тэдний сүүлд барилдсан таван барилдааны бичлэгийг толилуулах болно.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0