Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээнд медаль хүртсэн монгол бөхчүүдийнхээ барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд Алтан медаль хүртсэн Ц.Намуунцэцэгийн барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Эмэгтэйчүүдийн -59 кг жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж аварга болсон Б.Шоовдорын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -62 кг жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн нарын барилдааны бичлэгүүдийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -76 кг жинд мөнгөн медаль хүртсэн ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Женко” клуб, МУГТ О.Бурмаагийн бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -53 кг жинд манай гурван тамирчин медалийн тавцанд зогсов. Тодруулбал, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа мөнгө, ОУХМ Бат-Очирын Болортуяа, ОУХМ Ганбаатарын Отгонжаргал хүрэл медалийн эзэн боллоо.
“Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХ Э.Сумъяа хэсгийн аваргын төлөө ОХУ-ын Льюбов Салниковаг цэвэр ялж цааш барилдах эрхтэй болсон юм.
Хагас шигшээд Узбекистаны Актэнгэ Кеунимжаеваг 5:0 харьцаагаар ялж алтан медалийн төлөө барилдахаар болсон.
Харин шигшээ барилдаанд Японы Үми Имаид 2:7-гоор ялагдан мөнгөн медаль хүртлээ.
“Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа хэсгийн аваргын төлөөх барилдаанд энэ жинд аваргалсан Японы Имай У-д 4:2 харьцаагаар ялагдсан.
Б.Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд эзэн орны Александра Скиренког цэвэр ялж хүрэл медалийн болзлоо хангалаа.
23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Отгонжаргал Узбекистаны Актенге Кеунимжаеваг 6:1 харьцаагаар ялж мөн хүрэл медаль хүртлээ.
. Тус тэмцээнээс Э.Сумъяа тав, Б.Болортуяа хоёр дахь, Г.Отгонжаргал анхны медалиа зүүлээ.