ОХУ-ын нэрт бөх Иван Ярыгиний нэрэмжит чөлөөт бөхийн “Алтан Гранпри” тэмцээнд медаль хүртсэн монгол бөхчүүдийнхээ барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -50 кг жинд Алтан медаль хүртсэн Ц.Намуунцэцэгийн барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Эмэгтэйчүүдийн -59 кг жинд бүх өрсөлдөгчөө илүүрхэн ялж аварга болсон Б.Шоовдорын бүх барилдааны бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Эмэгтэйчүүдийн -62 кг жинд ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа, ОУХМ Өлзийсайханы Пүрэвсүрэн нар өрсөлдөгчдөө илүүрхэн ялсаар аваргын төлөө хоорондоо туллаа. Тэдний бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн толилуулж байна.
Х.Болортуяа хэсгийн аваргын төлөө Казахстаны Аяулым Кассымоваг ялж цааш барилдахаар болсон юм.
Ө.Пүрэвсүрэн хэсгийн аваргын төлөө БНХАУ-ын Сан Ксиняныг 10:5 харьцаагаар ялж цааш барилдах эрхтэй болсон юм.
ОУХМ Х.Болортуяа хагас шигшээд БНХАУ-ЫН Бао Линлинийг ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Харин Ө.Пүрэвсайхан хагас шигшээд ОХУ-ын Алжела Титенког цэвэр ялж аваргын төлөө барилдах эрхтэй болсон.
Алтан медалийн төлөөх барилдаанд “Poland Open” болон Оросын цомын нээлттэй тэмцээний аварга үндэсний шигшээ баг, "Аврагч" спорт хорооны тамирчин Х.Болортуяа энэ жилийн улсын аваргад ялагдсан хариугаа Красноярскт авч 5:5-аар ялж анхны медаль, түрүүгээ хүртэв. Үзүүрлэсэн Ө.Пүрэвсүрэнгийн хувьд мөн анхны медаль нь.