Жүдо бөхийн энэ оны эхний гранпри тэмцээн болох Тел Авив гранпри тэмцээний сүүлийн өдрийн шилдэг цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг толилуулж байна.
Манай сайт аливаа тэмцээний уралдааныг шууд дамжуулан үзүүлэхээс гадна шилдэг агшнуудыг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу жүдо бөхийн Тел Авив гран при тэмцээний өдөр өдрийн шилдэг цэвэр ялалтуудыг цувралаар толилуулж байгаа билээ.
Тэмцээний эхний өдрийн хөнгөн жингийн барилдаануудын шилдэг цэвэр ялалтуудын түүврийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.
Тэмцээний хоёр дахь өдрийн цэвэр ялалтуудын түүвэр бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Тэмцээний сүүлийн өдөр хүнд жингийн барилдаанууд явагдсан ба эрэгтэйчүүдийн -90 кг жинд олны таамаг ёсоор тус жинг тэргүүлэн барилдсан олимпийн наадмын хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт БНСУ-ын Гвак Доннам илүүрхэн түрүүллээ. Харин -100 кг жинг тэргүүлэн барилдсан дэлхийн аварга Чо Гухамыг түрүүлнэ хэмээн таамаглаж байсан ч Беларусийн залуу бөхөд ялагдан хэсгээсээ ч гарч чадсангүй. Энэ жинд нутгийн бөх Палтчик Петр түрүүллээ. Энэ жингийн тэргүүн бөхчүүд болох дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Ким Сунгмин болон олимпийн наадмын хүрэл медальт Израилийн Сассон Ор нар аваргын төлөө тунан үлдэж нутгийн эзний ялалтаар өндөрлөв.
Ийнхүү энэ оны эхний гранпри тэмцээн ажилттай зохион байгуулагдаж өндөрлөсөн бол ирэх долоо хоногт /хоёрдугаар сарын 8-9-ний өдрүүдэд/ Парисын их дуулга тэмцээн жүдо сонирхогчдыг хүлээж байна.