Жүдо бөхийн энэ оны эхний гранпри тэмцээн болох Тел Авив гранпри тэмцээн энэ сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Оны эхний тэмцээн, олимпийн их наадмын угтал болсон Тел Авив гранпри тэмцээнд 83 орны 545 жүдоч оролцсон юм. Энэ удаагийн тэмцээнд БНСУ маш хүчирхэг баг, бүрэлдэхүүнтэй оролцож медалийн чанараар тэд гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар бусад улсуудыг тэргүүллээ.
Тодруулбал эрэгтэйчүүдийн -60 кг жинд дэлхийн аваргын хошой хүрэл медальт Ким Вон Жин, -66 кг жинд олимпийн мөнгө, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Ан Баул, -90 кг жинд олимпийн наамдын хүрэл, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Гвак Донхан нар алтан медаль хүртсэн байна.