ВИДЕО: Оны шилдэг тамирчин М.Уранцэцэгийн цэвэр ялалтууд

Сурталчилгаа
ВИДЕО: Оны шилдэг тамирчин М.Уранцэцэгийн цэвэр ялалтууд

 

МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Бөртэ Чоно-2019”-ын шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарсан Монголын Боксын үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Э.Цэндбаатарын видео бичлэгүүдийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

2019 онд МУГТ М.Уранцэцэг

МУГТ М.Уранцэцэг 2019 оны эхэнд Парисын их дуулга тэмцээнд -52 кг жинд зодоглон дээд жингийн жингийнхээ шилдгүүдийг сөхрүүлсээр хэсгийн аварга болж улмаар шагналт байранд орсон юм. 

Хэсгийн аваргын төлөөх барилдаан: Бразилын Валентим Элеудис. 

Гуравдугаар сард Тбилисийн гран при тэмцээн өөрийн үндсэн жиндээ орж хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр уг тэмцээний хагас шигшээд Францын М.Клементэд ялагдсаныг эс тооцвол бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан байдаг. М.Клемэнт уг тэмцээнд Украины Д.Билодидын ялагдалгүй цувралыг зогсоон түрүүлснийг жүдо сонирхогчид маань сайн санаж байгаа биз ээ.  

Хэсгийн аваргын төлөө Францын Бригада Наталиг даралтаар цэвэр ялсан.

Дөрөвдүгээр сард Анаталягийн гран при тэмцээнд тэрээр дээд жиндээ орсон ба мөн л аваргын төлөөх барилдаанаас бусад бүх барилдаандаа өрсөлдөгчдөө цэвэр ялсан байдаг. 

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Азербайжаны Гултаж Маммадалиеваг цэвэр ялсан барилдааны бичлэг. 

Наймдугаар сард жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хагас шигшээд Украины Д.Билодид аваргад ялагдсаныг эс тооцвол мөн л бүхий өрсөлдөгчдөө цэвэр ялж хүрэл медаль хүртсэнээр дэлхийн аваргын иж бүрэн медальтан болсон юм.

Хэсгийн аваргын төлөө Казахстаны олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгийг зургаа дахь удаагаа цэвэр ялсан барилдааны бичлэг. 

 Дээрх бүх тэмцээнийг манай сайт цаг тухай бүрт нь шууд дамжуулан үзүүлж байлаа.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
  1. Зочин

    Гайхамшигтай тамирчин...

  2. Ariuka

    hamgin shildeg

Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0