Жүдо бөхийн дэлхийн чансаа олгох "Hong Kong Asia Open-2019" тэмцээний хоёр дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өчигдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингүүдийн барилдаан явагдаж МУГТ Б.Мөнгөнчимэг тэргүүтэй манай 16 тамирчин барилдлаа. Манай баг тамирчид хоёр алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнд оролцож буй 32 орны баг тамирчдаас медалийн чанараар тэргүүлж байна. Тэмцээний эхний өдрийн медалийн төлөөх барилдааныг үзэхийг хүсвэл энд дарна уу.
Өнөөдөр эмэгтэйчүүдийн -70кг, -78кг, +78кг, эрэгтэйчүүдийн -81кг, -90кг, -100кг, +100кг жингүүдийн барилдаан явагдах ба О.Эрдэнэбадрах, О.Хангал, О.Цэцэнцэнгэл, М.Даваасүрэн, Э.Гандиймаа, Ц.Энхчимэг, О.Мөнцэцэг нарын долоон бөх барилдаж дараах амжилтыг үзүүлээд байна.
- Эрэгтэйчүүдийн -90кг жинд: О.Эрдэнэбадрах хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
- Эрэгтэйчүүдийн -100кг жинд: О.Хангал хагас шигшээд Болгарийн бөхтэй барилдана.
- Эрэгтэйчүүдийн +100кг жинд: О.Цэцэнцэнгэл хагас шигшээд БНСУ-ын бөхтэй барилдана.
- Эмэгтэйчүүдийн -70кг жинд: М.Даваасүрэн хагас шигшээд Тайванийн бөхтэй барилдах бол Ц.Энхчимэг хүрэл медалийн төлөө Макаогийн бөхтэй барилдана.
- Эмэгтэйчүүдийн -78кг жинд: О.Мөнхцэцэг шигшээ барилдаанд БНСУ-ын бөхтэй барилдана.
- Эмэгтэйчүүдийн +78кг жинд Э.Гандиймаа хүрэл медалийн төлөө Энэтхэгийн бөхтэй барилдана.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ: