Жүдо бөхийн дэлхийн чансаа олгох "Hong Kong Asia Open-2019" тэмцээний эхний өдрийн медалийн төлөөх барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, -63кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг, -73кг жингүүдийн барилдаан явагдаж манай улсаас өнөөдөр МУГТ Б.Мөнгөнчимэг тэргүүтэй 16 тамирчин барилдаж дараах тамирчид маань медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
- Эрэгтэйчүүдийн -60кг жинд: Ж.Амарболд эхний тойрогт Хонг Конгийн бөхийг цэвэр ялж, хэсгийн аваргын төлөө Энэтхэгийн бөхөд ялагдсан ч дагах барилдаанд Хонг Конгийн бөхийг цэвэр ялж хүрэл медалийн төлөө Францын бөхтэй барилдана.
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд: Манай дөрвөн бөх хүч үзсэн ба Н.Мөнхбаяр болон Б.Эрхэмбаяр нар хоорондоо алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ.
- Эрэгтэйчүүдийн -73кг жинд: Г.Болор-Очир Тажикстаны бөхтэй, Г.Чойжилсүрэн Канадын бөхтэй тус тус хүрэл медалийн төлөө барилдана.
- Эмэгтэйчүүдийн -48кг жинд: Г.Наранцэцэг Энэтхэгийн бөхтэй алтан медалийн төлөө, Г.Бүрнээбаяр Хонг Конгийн бөхтэй хүрэл медалийн төлөө тус тус барилдана.
- Эмэгтэйчүүдийн -52кг жинд: Э.Бадамгарав хүрэл медалийн төлөө Малайзын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана.
- Эмэгтэйчүүдийн -57кг жинд: Б.Алтанцэцэг хүрэл медалийн төлөө Тайванийн бөхтэй барилдана.
- Эмэгтэйчүүдийн -63кг жинг тэргүүлэн барилдаж буй МУГТ Б.Мөнгөнчимэг хүрэл медалийн төлөө Финландын бөхтэй барилдана.