Жүдо бөхийн "Бага дэлхийн аварга" хэмээн өргөмжлөгддөг "Осакагийн их дуулга" тэмцээн маргааш буюу 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор эхэлнэ.
Хуваарь ёсоор өнөөдөр Улаанбаатарын цагаар 13:00 цагт сугалаа явагдах ба манай сайт сугалаа татах явцыг шууд дамжуулан үзүүлэх болно. Осакагийн их дуулга тэмцээнд оролцох манай баг, бүрэлдэхүүний мэдээллийг энд дарж үзнэ үү.
Харин одоо жүдо бөх сонирхогчдодоо энэ удаагийн Осакагийн их дуулга тэмцээнийг зайлшгүй үзэх шалтгааныг IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны албан ёсны мэдээллийг хуудаст мэдээлснийг хүргэж байна.
- Япон улсаас Абе Ута (-52кг жин), Сон Акира (+78кг жин), Маруяама Жоширо (-66кг жин) зэрэг дэлхийн аваргууд хэрэв Осакагийн их дуулга тэмцээнд түрүүлсэн тохиолдолд Токио 2020 олимпийн их наадамд оролцох эрхээ шууд авна. -73кг жингийн супер од Оно Шохоей аварга мөн энэ болзлын дагуу Осакагийн их дуулга тэмцээнд оролцох байсан хэдий ч бэлтгэлийн явцад гэмтсэн тул энэ удаагийн тэмцээнийг өнжихөөс өөр аргагүй болсон байна.
- Дэлхийн аварга Сайед Моллай IJF-ийн нэрийн өмнөөс анх удаа татамид гарна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хойш эх орондоо буцалгүй Герман улсад амьдарч буй Сайед Моллайг IJF буюу олон улсын жүдо бөхийн холбоо Олимпийн их наадамд оролцох бүхий л боломжоор хангахаа илэрхийлээд байгаа юм.
- Эрэгтэйчүүдийн -66кг жинд дэлхийн хошой аварга Абе Хифуми болон түүний нутаг нэгт шинэхэн дэлхийн аварга Маруяама Жоширо нарын Олимпийн эрхийн төлөөх тулаан нь Осакагийн их дуулгын дэвжээ байна. Гэвч энэ жинд Монголын шилдэг жүдоч Г.Хэрлэн байгааг мартаж болохгүй.
- Эмэгтэйчүүдийн -52кг жинд Олимпийн их наадамд оролцох эрхээ Абэ Утад алдаад буй энэ жингийн шилдэг бөх Нацуми Цунода олимпийн их наадамд оролцохын тулд жин доошилж -48кг жинд хүч үзнэ. Гэвч энэ жинд дэлхийн шилдгүүд болох Тонаки Фуна, МУГТ М.Уранцэцэг зэрэг шилдгүүд байгааг мартаж болохгүй.