Зургаа дахь удаагийн жүдо бөхийн Абу Даби их дуулга тэмцээн хэдхэн мөчийн дараа эхлэнэ.
IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны их дуулга ангиллын томоохон тэмцээнүүдийн нэг болох Абу Дабигийн их дуулга тэмцээнийг зайлшгүй үзэх шалтгаануудыг нэрлэвэл.
- Их дуулга тэмцээний таван алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медальт МУГТ М.Уранцэцэг өөрийн дээд жин болох -52кг жинд хүч үзнэ. Тэрээр өнгөрсөн жил Абу Дабигийн их дуулга тэмцээнээс Монголын багаас ганцаараа медаль хүртсэн нь алтан медаль байлаа.
- Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ баг шинэ дасгалжуулагчдын бүрэлдэхүүнтэйгээр оролцох анхны тэмцээн нь Абу Дабигийн их дуулга болж байна.
- Украины залуу аварга Д.Билодид гурав дахь их дуулга тэмцээндээ оролцох гэж байна. Тэрээр өнгөрсөн жил Дусселдорф, Парисын их дуулга тэмцээнүүдэд оролцож түрүүлж байсан юм.
- М.Келменди, Фабио Басиле, Т.Трстенжак, Х.Халмурзаев зэрэг олон олимпийн аваргууд оролцоно.
- Португали улсаас төрсөн анхны дэлхийн аварга Фонсека аварга анх удаа дэлхийн аваргын тэмдэглэгээтэй жүдоги өмсөн оролцоно.
- БНАСАУ-ын долоон тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн нь Хөх хотын гран при тэмцээнд оролцсоноос хойших анхны их дуулга ангиллын тэмцээн болж байна.
- Рио-2016 олимпийн наадмын мөнгөн медальт БНСУ-ын алдарт Ан Баул дэлхийн чансааны 31 хүртэл чансаа буурсан байгаа. Тэрээр өнгөрсөн наймдугаар сард дэлхийн аваргын татамид эргэн ирсэн ч Монголын Ё.Басхүүд ялагдсан юм. Тэд энэ удаад ч нэг хэсэгт багтсан байна.
- Энэ удаагийн Абу Дабигийн их дуулга тэмцээнд Японы шигшээ баг оролцохгүй байгаа нь жин, жинд олон шинэ аваргууд төрөн гарах нь дамжиггүй.
Өнөөдөр барилдах манай бөхчүүдийн оноолтын мэдээлэлтэй танилцахыг хүсвэл энд дарна уу.