LIVE: Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ
LIVE: Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ

 

Гүрж улсын нийслэл Тбилис хотноо зохион байгуулагдаж буй ахмадуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас мастеруудын манай улсаас ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт ОУХМ Х.Нямдорж, Дэлхийн аварга Г.Баатарсүрэн, мастеруудын ДАШТ-ий хошой мөнгө, дөрвөн хүрэл медальт ОУХМ Ш.Баянмөнх, гурван хүрэл медальт ОУХМ Д.Ганбат, Б.Бат, Ц.Дуламсүрэн, Н.Баатар, Т.Батнасан, Б.Лхагвадорж тэргүүтэй 30 гаруй тамирчин оролцож байна. 

Тэмцээний эхний өдөр “В” (41-45 нас), “Е” (56-60 нас) ангиллын жингүүдийн барилдаан болж, манай улсаас зургаан бөх зодоглосноос дөрвөн хүрэл медаль хүртэв.
“Е” ангиллын 88 кг-ын жинд ОУХМ Б.Бат, “В” ангиллын 62 кг-д спортын мастер Ж.Хурц, 78 кг-д спортын мастер Б.Баянсан, 88 кг-д ОУХМ Д.Ганбат нар хүрэл медаль хүртлээ. 

Харин хоёр дахь өдөр буюу өчигдөр "С”, “D” ангиллын жингүүдийн урьдчилсан болон шигшээ барилдаан боллоо. Энэ өдөр манай улсаас 13 тамирчин хүч үзсэнээс хоёр алт, нэг мөнгө, нэжгээд хүрэл медаль хүртэв.
“С” ангиллын 70 кг-ын жинд Н.Баатар, “D” ангиллын 130 кг-д МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, үндэсний бөхийн улсын заан, спортын мастер Д.Бумбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд мастеруудын дэлхийн аваргад түрүүлсэн Монголын долоо, найм дахь тамирчин болж байна.
2016 онд мастеруудын дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан Н.Баатар Тбилисид дөрвөн барилдаан хийхдээ бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аваргын тавцанд зогссон бол Д.Бумбаяр Мастерст анх удаа зодоглож Герман, АНУ, Казахстан, эзэн орны бөхчүүдийг илүүрхлээ.
Түүнчлэн “С” ангиллын 130 кг-д мастеруудын дэлхийн аваргын хамгийн олон медальт ОУХМ Ш.Баянмөнх мөнгө, 62 кг-д 2016 оны дэлхийн аварга ОУХМ Г.Баасансүрэн хүрэл медаль хүртэв.

Сүүлийн өдөр буюу өнөөдөр “А” ангиллын зургаан жингийн барилдаанаар энэ удаагийн ДАШТ өндөрлөнө.

2019 оны 10 сарын 13-ны өдрийн хөтөлбөр

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Ангилал
Сагсан бөмбөг
2019-11-22
120
94
109
112
68
56
38
36
33
57
56
55
20
22
Хөл бөмбөг
English Premier League
3
1
2
1
3
1
Spanish Primera División
2
1
German Bundesliga
3
3
Italian Serie A
5
2
4
2
0
0
0
0
2
0
1
0
UEFA Champions League
2
0
1
2
1
1
2
1
3
3
1
0
6
0
0
4