Энэ өдрүүдэд ОХУ-ын Якут хотноо ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын Сахагийн нэрт дасгалжуулагч агсан Дмитрий Коркиний нэрэмжит XII удаагийн Чөлөөт бөхийн олон улсын уламжлалт тэмцээн зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн тэмцээнд 30 гаруй орны 200 гаруй тамирчид өрсөлдөж байгаа ба Монгол улсаас таван тамирчин зодоглож байна. Өнөөдөр тэмцээний хоёр дахь өдөр 61, 70, 79, 92, 125кг жингийн барилдаанууд явагдах ба 61кг жинд Т.Түвшинтулга, 125кг жинд ОУХМ Н.Золбоо нар барилдана.