Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 61, 79, 86, 97кг жингийн хагас шигшээ барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр манай бөхчүүд:
- 97кг жинд Азийн АШТ-ий мөнгө, “Mongolia Open” ОУТ-ий алт, мөнгө, хүрэл медальт ОУХМ Ө.Батзул 1/4 шигшээд энэ жилийн Азийн АШТ-ий хүрэл медальт Казахстаны Алишер Йергалид оноогоор цэвэр (0:10) ялагдлаа. Уг нь түүнийг ялсан бол манай бөх олимпийн эрх авах байсан юм. Одоо Алишер Йергалийг хагас шигшээд ялсан тохиолдолд маргааш дагах барилдаан, цаашлаад хүрэл медалийн төлөө барилдах боломж бүрдэх юм.
- 79кг жинд ОУХМ Д.Гомбодорж эхний даваанд БНХАУ-ын Лин Зепинийг 11:8-аар ялсан ч 1/8 шигшээ барилдаанаа өнгөрсөн жилийн 23 хүртэлх насны дэлхийн аварга Хойд Осетоос гаралтай Словакийн Таймураз Салказановтой хийж 1:2-оор ялагдлаа. Түүнийг ялсан Таймураз Салказанов мөн хагас шигшээд шалгарсан ба хэрэв ялбал манай бөхөд маргааш дагах барилдаан, цаашлаад хүрэл медалийн төлөө барилдах боломж бүрдэх юм.
- 61кг жинд ОУХМ Т.Түвшинтулга эхний даваандаа Японы Кайки Ямагүчиг 3:2-оор ялсан ч 1/8 шигшээд 23 хүртэлх насны дэлхийн болон Европын аварга, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга Магомедрасул Идрисовт 1:4-өөр ялагдлаа. Ингэснээр манай бөх мөн өрсөлдөгчөө хүлээхээр болж байна.
- 86кг жинд “Жакарта-2018” Азийн наадмын хүрэл, Азийн АШТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, ОУХМ О.Үйтүмэн өнөөдөр манай бөхчүүдээс эхний барилдааныг хийлээ. Тэрбээр энэ жилийн ЕАШТ-ий мөнгөн медальт Польшийн Збигнев Барановскид 3:3-аар сүүлийн оноогоор дийлдлээ. Түүнийг ялсан Збигнев Барановски 1/16-д АНУ-ын Жеймс Патрикт ялагдсан тул дагах боломжгүй боллоо.
WWW.LIVETV.MN/SPORT СУВГИЙН 2019.09.21-НИЙ ӨДРИЙН ХӨТӨЛБӨР.