Чөлөөт бөхийн ДАШТ-ний хоёр дахь өдрийн шигшээ барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 57, 59, 65, 76кг жингүүдийн барилдаанууд явагдсан ба манай улсаас 57кг жинд МУГТ С.Цэрэнчимэд, 76кг жинд МУГТ О.Бурмаа, 65кг жинд ОУХМ Х.Болортуяа, 59кг жинд ОУХМ Б.Шоовдор нар барилдлаа.
Гавьяатуудын эхний оноолт тун хүнд таарсан ба МУГТ С.Цэрэнчимэд “Рио-2016” олимпийн болон 2017, 2018 оны дэлхийн аварга Рисако Кавайтай хүч үзэж оноогоор цэвэр ялагдлаа. Түүнийг ялсан Японы бөх хагас шигшээд шалгараад байгаа ба хэрэв ялбал манай бөхөд дагаж барилдах боломж үүсэх юм. Харин МУГТ О.Бурмаа тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга БНХАУ-ын Зоу Кианд 2:5-аар ялагдсан юм. Түүнийг ялсан БНХАУ-ын бөх ялагдсан тул дагах боломжгүй боллоо.
Харин өнөөдөр тун гайхалтай сайхан барилдаануудыг үзүүлж буй ОУХМ Б.Шоовдор хагас шигшээд 2016 оны Будапештийн ДАШТ-ий хүрэл медальт, оюутны дэлхийн хошой аварга Канадын Линда Мораистай барилдана.
Мөн түүнчлэн 55кг жинд “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөө ЕАШТ-ий хошой хүрэл медальт Туркийн Бедиха Гуентай хүч үзнэ.
амжилт хүсье чадна шүү
Yaj uzeh yum be
Yaj uzeh yum be
Медалын