“Нур-Султан-2019” Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр ДАШТ-ний эхний өдөр эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 72кг жингийн барилдаануудаар эхэлсэн ба манай улсаас дараах дөрвөн бөх барилдлаа.
Олимпийн жин:
50кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг тэгшитгэлийн барилдаанаа ОХУ-ын Екатерина Полещуктай хийж 7:9-өөр ялагдлаа. Екатрина цааш 1/8 шигшээд Шведийн П.Фредрикаг 8:1 харьцаагаар ялсан ч 1/4 шигшээд Азебейжаны С.Марияд цэвэр ялагдлаа.
53кг жинд ОУХМ Э.Сумъяа эхний барилдаандаа Камеруны бөхийг оноогоор цэвэр ялсан боловч 1/8 шигшээд ЕАШТ-ий хошой мөнгө, гурван хүрэл медальт Грекийн Мариа Преволаракитай хүч үзэн 2:5-аар ялагдлаа. Грекийн хагас шигшээд яг одоо дэлхийн хошой аварга Японы Майю Мүкаидатай барилдана.
Олимпийн бус жин:
55кг жинд дэлхийн шилдгүүдтэй анх удаа хүч үзэж буй, үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа эхний даваанд Энэтхэгийн Лалитаг 10:3-аар ялсан. Харин шөвгийн наймд өнгөрсөн жилийн ДАШТ-ий тавдугаар байрын шагналт АНУ-ын Жакарра Винчестертэй барилдаж 2:13-аар ялагдлаа. Түүний өрсөлдөгч хагас шигшээд ялалт байгуулбал Б.Болортуяа маргааш дагаж барилдана. Жакарра Винчестер яг одоо Туркын Г.Бедихатай барилдана.
72кг жинд “Женко” клубийн тамирчин ОУХМ Б.Оюунсүрэн 72кг 1/8 шигшээд Азийн хошой аварга БНХАУ-ын Палихад 1:4-өөр ялагдлаа. БНХАУ-ын бөх яг одоо хагас шигшээд Украйны Б.Алинатай барилдана.