Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тав дахь өдрийн барилдаануудыг шууд дамжуулан үзүүлж байна.
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлээд дөрөв өдрийн дараах байдлаар Монгол улсын баг тамирчид нэг хүрэл медаль, шагналт тавдугаар байр, шагналт долоодугаар байр тус бүр нэг тамирчин эзэлсэн амжилтаар дэлхийн аваргад өрсөлдөж буй 146 орноос 14 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Тэмцээний эхний өдөр МУГТ М.Уранцэцэг урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртсэн билээ. М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдсан Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, “Женко” клубын тамирчин Ё.Басхүү шагналт тавдугаар байрт шалгарлаа. Ё.Басхүүгийн бүх барилдааны бичлэгийг энд дарж үзнэ үү. Харин өчигдөр эмэгтэйчүүдийн -63кг жинд барилдсан Б.Ганхайч мөн л сайн барилдаж шагналт долоодугаар байранд шалгарсан юм.
Өнөөдөр хуваарь ёсоор эрэгтэйчүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингүүдийн барилдаан явагдана. Манай улсаас -90кг жинд барилдах Г.Алтанбагана эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Италийн Н.Мунгайтай барилдах оноолттой байна.
Харин эмэгтэйчүүдийн -70кг жинд Ц.Энхчимэг эхний тойрогт Португалийн Т.Барбаратай барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ.
Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:
Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:
Mash ondor bn