ВИДЕО: Дэлхийн хүчтэнүүдийг "нураасан" Ё.Басхүү

Сурталчилгаа
ВИДЕО: Дэлхийн хүчтэнүүдийг "нураасан" Ё.Басхүү

 

Япон улсын нийслэл Токио хотноо зохион байгуулагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тун сонирхолтой өрнөж жүдо сонирхогч төдийгүй спортод дуртай хүн бүрийн анхаарлын төвд байна.

 

Монгол улсын хувьд гурван өдрийн дараах байдлаар нэг хүрэл медаль, нэг шагналт тавдугаар байр эзэлсэн амжилтаар дэлхийн аваргад өрсөлдөж буй 146 орноос 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна. Тэмцээний эхний өдөр МУГТ М.Уранцэцэг урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртсэн билээ. М.Уранцэцэгийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн -66кг жинд барилдсан Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин спорт хороо, “Женко” клубын тамирчин Ё.Басхүү жингийнхээ хүчтэй өрсөлдөгчдийн нэг байж, шагналт тавдугаар байрт шалгарлаа. 

Тэрээр энэ жил дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа зодоглож байгаа бөгөөд эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт “Рио-2016” олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн наадмын аварга БНСУ-ын Ан Баултай 10 орчим минут барилдсаны эцэст нэмэлт торгуулиар цэвэр ялсан.

 Гуравдугаар тойрогт Гүржийн залуу од Багтари Ниниашвилиг мөн нэмэлт цагт нийт найман минут барилдаж торгуулиар цэвэр ялсан. 

Шигшээ наймд уг жингийн бас нэгэн хүчирхэг бөх болох ДАШТ-ий хүрэл медальт Таль Фликерийг цэвэр савлаа. 

 Хэсгийн аваргын төлөө дэлхийн хошой аварга Японы алдарт Абе Хифумид ялагдан дагах барилдаан хийх болсон юм. 

 Торгуулийн тойрогт Египтийн М.Абделмавгудтай барилдан мөн торгуулиар цэвэр ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм. 

 Хүрэл медалийн төлөө Молдавын Д.Виерутай барилдан нэмэлт цагт ялагдаж шагналт байранд шалгарлаа. 

Хэдийгээр медаль хүртэж чадаагүй ч Ё.Басхүүгийн хувьд хамгийн хүнд сугалааг татаж дэлхийн шилдэгүүдтэй эн тэнцүүхэн барилдсаныг олон улсын жүдо бөхийн холбоо онцолж байлаа. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0