Бөхийн төрлүүдийн "Poland Open" олон улсын тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд (наймдугаар сарын 2-4-ны өдрүүдэд) Польш улсын нийслэл Варшав хотноо зохион байгуулагдлаа.
Эрэгтэйчүүдийн 28, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн уламжлалт тэмцээнд манай улсаас чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглосноос есөн тамирчин медалийн төлөө барилдаж хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэв.
- Эмэгтэйчүүдийн 68кг жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг алтан медаль
- Эмэгтэйчүүдийн 65кг ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа алтан медаль
- Эрэгтэйчүүдийн 61кг жинд “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга мөнгөн медаль
- Эрэгтэйчүүдийн 74кг жинд ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж хүрэл медаль
- Эмэгтэйчүүдийн 59кг жинд ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медалийн эзэн болов. Манай эмэгтэй бөхчүүд багийн дүнгээр гуравдугаар байр эзэллээ.
С.Батцэцэг эзэн орны Агнешка Вейшчек, Украины Алина Бережна, ОХУ-ын Анастасья Братчикова, Канадын Даниэле Лаппагег ялж таван жилийн дараа Варшавын дэвжээнд түрүүлэн тус тэмцээний хошой аварга болсон юм. Харин ОУХМ Х.Болортуяа тус тэмцээнд анх удаа зодоглосон бөгөөд урамтай сайхан барилдаж Унгарын Ноеми Шабадос, Габриэла Шлейз, Испанийн Нереа Пампин, ОХУ-ын Наталья Федосеева, Украины Ирина Кольяденко нарыг ялж аваргалжээ.
Манай сайт гурав хоногийн турш "Poland Open" тэмцээнийг бөх сонирхогчдодоо зориулан шууд дамжуулан хүргэсэн ба хэрэв та үзэж амжаагүй бол бичлэгүүдийг ухраан нөхөж үзэх боломжтой.
Mundagtaa bayr hvrgii
Mundagtaa bayr hvrgii
мундаг барилдсан охиддоо баяр хүргэе