ВИДЕО: "Харих болоогүй" аварга МУГТ Г.Болдбаатар

Сурталчилгаа
ВИДЕО: "Харих болоогүй" аварга МУГТ Г.Болдбаатар

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Будапештын гран при тэмцээн Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдлаа.

 

Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэдэг уламжлалынхаа дагуу Будапештын гран при тэмцээнд түрүүлсэн ОУХМ Г.Хэрлэнгийн бүх барилдааны бичлэгийг үзэхийг хүсвэл энд дарна уу. 

Харин өнөөдөр -60кг жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин, МУГТ Г.Болдбаатарын барилдсан бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна. 

МУГТ Г.Болдбаатар D хэсгийн эхний тойрогт гоц мөргөж улмаар хоёрдугаар тойрогт Европын аваргын мөнгөн медальт Болгарын Я.Герчивийг ваза-ари үнэлгээгээр ялсан юм. Г.Болдбаатар аварга Я.Герчивийг хоёр дахиа ялж буй нь энэ юм. 

Гуравдугаар тойрогт Бразилын И.Карвалотой барилдан цэвэр яллаа. Өдгөө 32 настай Г.Болдбаатар аварга энэ удаад өөрөөсөө 11 насаар дүү залуутай барилдлаа.  

Улмаар хэсгийн аваргын төлөө залуучуудын дэлхийн аварга Испаний Ф.Гарригосыг цэвэр ялж хагас шигшээд барилдах эрхтэй болсон юм. 

Хагас шигшээд Узбекистаны Ш.Лутфиллаевтэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялж аваргын төлөө барилдах эрхтэй боллоо. МУГТ Г.Болдбаатар Ш.Лутфиллаевтэй нийт таван удаа учраа тааран барилдаж гурав дахь удаагаа давлаа. Хамгийн сүүлд хоёр бөх энэ оны гуравдугаар сард Тбилисийн гарн при тэмцээнд учраа тааран барилдаж манай бөх ялагдаад байсан юм. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн аваргын алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт Казахстаны алдарт Елдос Сметовтой барилдан ялагдаж мөнгөн медаль хүртлээ. Хоёр бөхийн даваа, унааны харьцаа 2:2 болж тэнцлээ. 

 


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0