Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Будапештын гран при тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд Унгар улсын Будапешт хотноо зохион байгуулагдлаа.
Дэлхийн 82 орны 544 жүдоч хүч үзсэнээс -60кг жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт, “Хангарьд” спорт хорооны тамирчин, МУГТ Г.Болдбаатар мөнгө, -66кг жинд “Сүлд” спорт хороо, “G-Mobile” компани, “Техно-Перспектив” компанийн бөх ОУХМ Г.Хэрлэн алтан медаль хүртлээ. Ийнхүү Монгол улс эрэгтэй дөрөв, эмэгтэй зургаа, нийт 10 тамирчин сойсноос багийн дүнгээр зургаадугаар байрт бичигдлээ.
Манай сайт медаль хүртсэн тамирчдынхаа бичлэгийг хүргэдэг уламжлалынхаа дагуу хоёр гран при тэмцээн дараалан түрүүлээд буй ОУХМ Г.Хэрлэнгийн бүх барилдааны бичлэгийг түүвэрлэн хүргэж байна.
Г.Хэрлэн В хэсгийг тэргүүлэн барилдсан тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Мексикийн Набор Кастиллог цэвэр яллаа.
Гуравдугаар тойрогт Болгарын Б.Темелковыш мөн цэвэр ялж хэсгийн аваргын төлөө барилдах эрхтэй болсон юм.
В хэсгийн аваргын төлөө ОХУ-ын М.Пульяевыг илүүрхэн ялж хагас шигшээд шалгарсан юм.
Хагас шигшээд Узбекистаны Ш.Ахадовыг нэмэлт цагт торгиулиар цэвэр ялж аваргын алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Аваргын алтан медалийн төлөө Казахстаны Елдос Зумакановыг нэмэлт цагт ялж долоо хоног дараалан аваргын алтан медалийг хүртлээ.