ВИДЕО: Жүдо бөхийн Монтреалын гран при тэмцээний аваргын төлөөх барилдаанууд

Сурталчилгаа
ВИДЕО: Жүдо бөхийн Монтреалын гран при тэмцээний аваргын төлөөх барилдаанууд

 

Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Монтреал Гран при тэмцээн өчигдөр Канад улсын Монтреал хотноо албан ёсоор эхэллээ.

 

Өчигдөр уламжлал ёсоор хөнгөн таван жингийн барилдаанууд явагдсан ба өчигдрийн онцлох барилдааныг түүвэрлэн хүргэж байна. 

Эрэгтэйчүүдийн -60кг жин 

Уг жинг дэлхийн чансааны нэгт эрэмбэлэгдэж буй дэлхийн аваргын мөнгөн медальт ОХУ-ын М.Роберт тэргүүлэн барилдсан ба олимпийн хүрэл, дэлхийн гурван удаагийн аварга Японы цуут бөх Такато Наохиса өнгөлсөн юм. Яалт ч байхгүй энэ хоёр бөх финалд тунан үлдэж Такато Наохиса цэвэр яллаа. Тэд хоорондоо гурав дахь удаагаа учраа тааран барилдаж байгаа нь энэ бөгөөд Такато Наохиса гурав дараалан ялж байна. 

Эрэгтэйчүүдийн -66кг жинг Монгол улсаа төлөөлөн ганцаараа барилдаж буй ОУХМ Г.Хэрлэн тэргүүлэн барилдаж аварга болсон юм. Түүний бүх барилдааныг бичлэгийг энд дарж үзнэ үү. 

Эмэгтэйчүүдийн -48кг жин

Уг жинг Олимпийн их наадмын алт, хүрэл, дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл иж бүрэн медальтай Аргентиний домогт бөх П.Парето тэргүүлэн барилдсан юм. Харин энэ жилээс насанд хүрэгчдийн ангилалд орж эхэлсэн Японы залуу тамирчин Кога Вакана уг жинд түрүүлсэн юм. Тэрээр П.Парето аваргыг хагас шигшээд цэвэр ялсан. Харин аваргын төлөө Португалийн К.Катаринаг нэмэлт цагт ваза-ари үнэлгээгээр ялж аварга боллоо. 

Эмэгтэйчүүдийн -52кг жин:

Уг жинг дэлхийн аваргын мөнгөн медальт Израйлийн жүдоч П.Гефен тэргүүлэн барилдсан юм. Тэрээр шигшээ барилдаанд АНУ-ын Д.Анжеликаг нэмэлт цагт ваза-ари үнэлгээрээр ялж аварга боллоо. 

Эмэгтэйчүүдийн -57кг жин

Уг жинг дэлхийн аваргын хүрэл медальт Канадын К.Дегучи тэргүүлэн барилдсан бол мөн Канадын нэрт бөх Ж.Климкайт дэд байранд бичигдэж байлаа. Шигшээ барилдаанд таамаг ёсоор жингээ тэргүүлж буй энэ хоёр бөх тунан үлдэж К.Дегучи цэвэр ялж нутагтаа зохиогдож буй гран при тэмцээний аварга боллоо. Хоёр бөх олон улсын тавцанд тав дахь удаагаа учраа тааран барилдаж буй нь энэ бөгөөд К.Дегучи дараалан ялаад байна. 

Өнөөдөр тэмцээн Улаанбаатрын цагаар 23:20 цагт эхлэх ба манай сайт уламжлал ёсоор шууд дамжуулан үзүүлнэ.  


Сурталчилгаа

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
Онцлох мэдээ
Шинэ мэдээ
Ангилал
Сагсан бөмбөг
2022-10-02
104
95
134
93
114
82
134
96
Хөл бөмбөг
English Premier League
5
0
2
1
1
0
1
1
1
1
1
0
1
4
2
1
2
1
4
4
Spanish Primera División
0
0
1
0
German Bundesliga
1
0
2
2
2
0
2
1
1
2
4
2
1
1
3
0
1
2
Italian Serie A
1
3
UEFA Champions League
1
0