Олон улсын жүдо бөхийн холбооноос (IJF) зохион байгуулдаг цуврал тэмцээнүүдийн нэг болох Монтреал Гран при тэмцээн өчигдөр Канад улсын Монтреал хотноо албан ёсоор эхэллээ.
Тэмцээний эхний өдөр уламжлал ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57кг, эрэгтэйчүүдийн -60, -66кг жингүүдийн барилдаан явагдсан ба энэ удаагийн тэмцээнд Монгол улсаа төлөөлөн ганцаараа оролцож буй ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, “Жи Мобайл” компаний тамирчин ОУХМ Г.Хэрлэн эрэгтэйчүүдийн -66кг жинг тэргүүлэн барилдаж аваргын алтан медаль хүртлээ.
Тэрээр эхний тойрогт Бразилын ирээдүй гэгдэх М.Марселинотой барилдан гарт өчин цэвэр ялсан. ОУХМ Г.Хэрлэн Бразил улсын жүдоч М.Марселиног хоёр дахь удаагаа ялж буй нь энэ юм.
А хэсгийн аваргын төлөө Канадын шинэ залуу жүдоч Ф.Жулиентэй барилдан ваза-ари үнэлгээгээр ялсан юм.
Хагас шигшээд Ирландын Натон Бөрнсийг нэмэлт цагт вазаригаар ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.
Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд Бельгийн Кеннет ван Гансбекийг торгуулиар ялснаар Гран При ангилалд гурав дахиа түрүүллээ.
Сайхан сайхан ...Хэрлэндээ амжилт...
Баяр хүргье.. Бичлэгийн үзэж болдоггүй ээ
Ymar suvgaar damjuulj bn shuud damjuulj bgaa ymuu