Бөхийн төрлүүдийн 2019 оны өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Нур-Султан хотод хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээн нэг өдрийн форматаар болж байгаа бөгөөд өчигдөр чөлөөт бөхийн төрлөөр эхэлсэн юм. Эхний өдөр охидын 40, 46, 53, 61, 69 кг жингийн барилдаанууд болж манай улсаас 2017 оны Саори Ёшидагийн нэрэмжит ОУТ-ий аварга, “Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын хошой мөнгөн медальт, энэ жилийн өсвөр үеийн улсын аварга “Женко” клубийн тамирчин Батцоожийн Марал 61 кг жингийн шигшээ барилдаанд Узбекистаны Лайло Собироваг 8:0-ээр ялан алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрбээр Монголын охидоос өсвөр үеийн Азийн АШТ-д түрүүлсэн долоо дахь тамирчин болж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр хөвгүүдийн 65, 71, 80, охидын 43, 49, 57, 65, 73 кг жингийн барилдаан болно. Өнөөдөр манай дараах бөхчүүд барилдана.
Хөвгүүд
- 66кг жинд Б.Маргад-Эрдэнэ (Аварга)
- 71кг жинд А.Цэрэн-Очир
- 80кг жинд Э.Уугангэрэл (хоёул Хэнтий)
Охид
- 43кг жинд Г.Эрдэнэсүрэн (Өвөрхангай)
- 49кг жинд М.Мөнхгэрэл (Женко)
- 57кг жинд Т.Алтжин (Спортын төв сургууль)
- 65кг жинд Б.Үүрийнтуяа (Сонгинохйрхан)
- 73кг жинд Б.Дэлгэрцэцэг (Өмнөговь) нар зодоглох хуваарьтай байна.
В дэвжээг шууд үзэх: